Asset Publisher

Einzeltitel

ХАНГАЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2017

БОДЛОГЫН УЯЛДАА – БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮС

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан ХБНГУ-ын “Конрад-Аденауэр-Сан”, Хөвсгөл аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ-тай хамтран “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017” арга хэмжээг “Бодлогын уялдаа – Байгальд ээлтэй бүс” уриан дор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2017 оны 10-р сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү чуулганы тайланг толилуулж байна.

Asset Publisher

эзлэх хувь

Чуулга уулзалтад Хангайн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай болон Баянхонгор аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцсоноос гадна Улаанбаатар хотоос Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Зээлийн батлан даалтын сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Азийн сан, Монголын аялал жуулчлалын холбоо болон бизнесийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон.

Чуулганы хүрээнд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо-Бүсчилсэн хөгжил”, “Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн ЖДҮ-ийг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь” зэрэг үндсэн дөрвөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Чуулганы хоёр дахь өдөр “Хангайн бүсийн хамтын ажиллагаа, цаашдын алхам” хэлэлцүүлгээр оролцогч аймгууд салбарын бодлогыг бүсийн хэмжээнд хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм.

Asset Publisher

Khangai Region Competitiveness Forum

comment-portlet

Asset Publisher

мэдээлэл захиалга

хэвлэлийн газар

Konrad-Adenauer-Stiftung e.V.

erscheinungsort

Mongolei Mongolei