Asset Publisher

Einzeltitel

"МОНГОЛ ДАХЬ ЗАСАГЛАЛ, ИНСТИТУТ, ОРОЛЦОО, ТЭГШ БАЙДЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ЦААШДЫН ХАНДЛАГА" 2021

нь Ганзаяа Сэнгээ

Судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийн танилцуулга

Im Rahmen der Kooperation zwischen der Konrad-Adenauer-Stiftung und der Fakultät für Politikwissenschaft der mongolischen Staatsuniversität wurde zum fünften Mal in Folge eine Studie zum Staats- und Verwaltungsaufbau der Mongolei durchgeführt.

Asset Publisher

эзлэх хувь

Конрад-Аденауэр-Сангийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл нь 2017 оноос жил бүр эрдэм шинжилгээний иж бүрэн судалгаа, түүний эмхэтгэлийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран тав дахь жилдээ хэвлэн, нийтэлж олон нийтэд хүргэж байна. Судалгааны зорилго нь Улс төр болон захиргааны шинжлэх ухааны салбарын орчин үеийн судалгааны шинэ тутам арга зүйг нэвтрүүлэх, цаашид хөгжүүлэхэд оршино. 2021 оны судалгааны сэдвүүд ТБЭЗ-өөс болон судлаачдын хамтран тодорхойлсны дагуу “Монгол дахь улс төрийн намуудын санхүүжилтийн тулгамдсан асуудал, цаашдын хандлага”, “Монголын улс төрийн хүрээн дэх авлигын нөхцөл байдлын шинжилгээ”, “Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг: Хүний хөгжилд суурилсан нийгмийн хамгаалал болон зах зээлийн эдийн засгийн бодлогын уялдаа” болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлыг хангах талаарх төрийн бодлогын асуудал, шийдэл” сэдвүүдээс бүрдэж байна. Эдгээр сэдвүүд нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хувьд ч Герман Улсад ч хамгийн их хөндөгдөж, хэлэлцэгдэж байгаа асуудлууд бөгөөд хамтдаа нийгмийг хэрхэн шударга, тогтвортой болгох вэ гэсэн асуултыг хөндсөн явдал юм.

Энэхүү эрдэм шинжилгээний судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийн танилцуулга 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа.

Конрад-Аденауэр-Сан болон МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс төр судлалын тэнхмийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөлийн 2021 оны судалгааны баг бүрэлдэхүүнд Конрад-Аденауэр-Сангийн нэрийн өмнөөс баяр хүргэхийн зэрэгцээ, гүн талархлаа дахин илэрхийлье.

Судалгааны дэлгэрэнгүйг баруун талд байрлах  хавсралтаас үзнэ үү.

Asset Publisher

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher