Asset Publisher

Einzeltitel

ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО

СУДАЛГААНЫ ТАЙЛАН /18-35 НАС/

Өнөө үед дэлхийн аль ч улс оронд залуучуудын хөгжлийн асуудалд төрийн байгууллагаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, судлаачид онцгой анхаарах болжээ. Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого, түүний үзэл баримтлалд залуу хойч үеэ улс орныхоо ирээдүйн хөгжлийг тодорхойлогч, нийгмийн дэвшлийн гол хөдөлгөгч хүч хэмээн хүлээн зөвшөөрч, тэдний тулгамдсан асуудлуудыг өөрсдийнх нь санаачилга, оролцоотойгоор шийдвэрлэх, залуучуудыг бүх талаар хөгжих боломж олгоход чиглэсэн тухайлсан төрийн бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Asset Publisher

эзлэх хувь

Монгол Улсыг залуучуудын орон гэж үзэж болно. Нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насныхан эзэлдэг бөгөөд хүн амын бусад бүлгүүдээс залуучуудын бүлэг хамгийн том нь юм. Улсын бүртгэл, статистикийн газраас 2013 оны байдлаар гаргасан статистикаас үзэхэд Монгол улсын нийт хүн амын тоо 2870897, 18-35 насны залуучуудын тоо 1051440 байна. Энэ нь тухайн оны байдлаар нийт хүн амын 36,7 хувь юм. Мөн хүн ам зүйн болон улс төрийн судалгааны ажлын хүрээнд 18-20 насны залуучуудыг шинэ сонгогч гэж үздэг. Дурьдсан статистикаар Монгол Улсад энэ насны 150023 залуучууд байна. Энэ бол 18-35 насны залуучуудын 14,3 хувь, нийт хүн амын 5,2 хувь юм. Хүн ам зүйн суварган бүтцэд статистикийн энэ хандлага нэлээд хугацаанд тогтвортой хадгалагдана гэж судлаачид үздэг. Иймд тэдэнд тулгарч буй нийтлэг асуудал бэрхшээлийг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, эрчимтэй өөрчлөгдөж байдаг эрэлт хэрэгцээг нь хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх, оновчтой бодлого, тодорхой зорилго чиглэл бүхий хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Залуучуудын талаар баримтлах ийм бодлого, хөтөлбөрүүд нь шинжлэх ухааны үндэстэй хийгдсэн судалгаанд үндэслэсэн байх нь чухал.

Энэ шаардлагыг үндэслэн Конрад-Аденауэр-Сангийн санхүүжилтээр Удирдлагын академийн судалгааны багаас энэхүү судалгааг боловсруулан, эрхлэн гаргасныг та бүхэнд толилуулж байна.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

мэдээлэл захиалга

хэвлэлийн газар

Konrad-Adenauer-Stiftung e.V.

erscheinungsort

Mongolei Mongolei