Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

Монгол Улсын „Гуравдагч хөрш“-ийн бодлого, Монгол-Европ: Бодлого, зорилт

Конрад-Аденауэр Сан болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн хамтын ажиллагааны дүнд хэвлүүлэн гаргасан энэхүү номонд 2012 онд хоёр тал хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, хэлэлцүүлгийг нийтэлж, олны хүртээл болгож байна.

Asset Publisher

эзлэх хувь

Уг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, Герман хоёр улсын эрдэмтэн судлаачид оролцож, Монгол Улсын „гуравдагч хөрш“-ийн бодлогын алдаа, оноог шүүн дэнсэлсэн билээ. Ялангуяа ХБНГУ-ын Улс төр, цэргийн нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ральф Тийлэ-гийн Монгол Улсын „гуравдагч хөрш“-ийн бодлогын тухай болон Европын Холбооны стандартыг хэрэгжүүлсэн туршлагын талаарх илтгэлүүд оролцогчдын сонирхлыг татав.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага, мөн түүний сургалтын төвүүд ба гадаад офисууд нь төрөл бүрийн сэдвээр жил бүр хэдэн мянган Арга хэмжээ зохион байгуулан явуулдаг. Сонгон авсан бага хурлууд, үйл явдлууд ба симпозиумуудын тухай бид цаг алдалгүй www.kas.de хуудсанд мэдээлнэ.

Агуулгын товч тоймын хажуугаар та бүхэн энд бас зураг, илтгэлүүдийн гар бичмэл, видео ба аудио бичлэг гэх мэт нэмэлт материалуудыг олох болно.